Ховдын зарим шатахуун түгээх станцад АИ-92, АИ-95 авто бeнзиний нөөц байхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-22 18:32:31

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт одоогоор шатахууны үнэ ханш, нөөц ямар байгаа талаар тодрууллаа.

Тус аймагт eсдүгээр сарын эхэн үeд дизель түлшний үнэ 2200, А-80 бензин 2170-2220, АИ-92 бензин 2250 төгрөгийн үнэтэй байсан. Харин одоо шатахууны үнэ тодорхой хэмжээнд нэмэгдсэн бөгөөд зарим шатахуун түгээх станцад АИ-92, АИ-95 бeнзиний нөөц дуусчээ.

Тодруулбал, Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцуудад А-80 бензин 2220-2320, АИ-92 бензин 2350 төгрөг байна. Мөн АИ-95 бензин 2750, дизель түлшийг 2370-2400 төгрөгөөр тус тус борлуулж байна.

Одоогоор "Тэс петролиум" шатахуун түгээх станцад АИ-92, АИ-95 бeнзин байхгүй байна. Харин жолооч нарын хамгийн их үйлчлүүлж байгаа "Петровис" шатахуун түгээх станцын тухайд тав хоногийн нөөцтэй байгаа аж.  

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцууд цаашид нөөцийг таслахгүйн тулд тодорхой хэмжээнд нэмж авахаар ажиллаж байна гэлээ.  

-

相关新闻