Олон улсын химийн олимпиадад медаль хүртсэн сурагчид шагналаа гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-09-22 15:23:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Менделеевийн химийн 55 дугаар олимпиадад шагналт байр эзэлсэн хүүхдүүдэд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн шагнал гардууллаа.


Шагнал гардуулах үеэр тэрбээр, улсынхаа нэрийг өндөрт өргөн, үеийнхнээ манлайлсан сурагчдад болон багш нарт нь талархал илэрхийлж, амжилт хүссэн юм. Мөн сурагчдыг бэлтгэн амжилттай оролцуулсан "Орчлон" сургуулийн багш С.Хүрэлбаатар, "Хобби" сургуулийн багш И.Энхбаяр нарт Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг гардуулав.


Олон улсын Менделеевийн химийн 55 дугаар олимпиад 2021 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болсон. Тус олимпиадад “Орчлон” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч О.Тэмүжин Монгол Улсын анхны мөнгөн медаль хүртсэн бол “Хобби” сургуулийн 11-р ангийн сурагч А.Ирмүүн хүрэл медаль хүртсэн юм. Түүнчлэн “Жаргалан” цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Б.Гэрэл, “Орхон Эмпати” сургуулийн 12-р ангийн сурагч С.Тулга-Эрдэнэ нар амжилттай оролцсон юм.



相关新闻