“G20”-ийн Гадаад хэргийн сайд нар Афганистаны асуудлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
anudaritsagaan@gmail.com
2021-09-18 14:05:17

РОМ. /Euronews/. “Их 20”-ийн бүлэг буюу “G20”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар ирэх долоо хоногт цахим хэлбэрээр хуралдаж, Афганистаны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.


Хэлэлцэх асуудлын хүрээнд Афганистаны засгийн эрхийг гартаа авсан “Талибан” хөдөлгөөнтэй хэрхэн яриа, хэлэлцээ хийх талаар санал солилцох юм. Тус хөдөлгөөн олон улсын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ илэрхийлээд байгаа билээ.


Түүнчлэн тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх арга зам болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг хэлэлцэхээс гадна дүрвэх хүсэлтэй иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцох ажээ.


Хэлэлцээрийн үеэр олон янзын угсаатны бүлэг болон шашны урсгалуудыг багтаасан хүртээмжтэй тогтолцоог бий болгох шаардлагатай байгааг онцолно гэдэгт найдаж буйгаа Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү илэрхийлжээ.

 

相关新闻