Цахилгаан эрчим хүчийг 3 хоног хязгаарлаж засвар хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-16 10:37:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн цахилгаан эрчим хүчийг энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд хязгаарлана.

Тодруулж хэлэхэд, тухайн өдрүүдэд 06.00-20.00 цагийн хооронд ОХУ-ын ФСК-ЕЭС компаниас Чадан дэд станцаас тэжээгддэг 110 кВ-ын С-458 цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засвар хийх аж.

Энэ өдрүүдэд баруун гурван аймгийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг тус бүр 1,5 мВт ачаалалтайгаар Дөргөний усан цахилгаан станцаас эрчим хүчээр хангана. 

相关新闻