Нас баралтын тохиолдол өмнөх оны мөн үеийнхээс 12 тохиолдлоор нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. 2021 оны
наймдугаар сарын байдлаар Дундговь аймгийн хэмжээнд халдварт өвчний 2141 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн
үеийнхтэй харьцуулахад 1968 тохиолдол буюу 419.8
пунктээр өссөн үзүүлэлттэй байна.
Халдварт сүрьеэ болон салхин цэцэг өвчний гаралт тодорхой
хэмжээнд буурсан бөгөөд халдварт өвчний гаралт нэмэгдсэн нь коронавирусний
халдвар тархсантай холбоотой юм.
Аймгийн ЭМГ-ын мэдээлснээр аймгийн хэмжээнд
наймдугаар сарын байдлаар
592 эх амаржиж, 5 хүртэлх насны эндэгдэл 5 гарсан. Төрөлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 4,1
хувиар буурчээ.
Нас баралтын 170
тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн
оны мөн үеийнхээс
12 тохиолдлоор өссөн ба тэдгээрийг шалтгаанаар нь
авч үзвэл хорт хавдрын нас
баралт 28.2, коронавирусний
халдварын улмаас 9 хүн нас барсан.
2021 оны наймдугаар сарын байдлаар
113049 амбулаторийн үзлэг
бүртгэгдсэнээс урьдчилан
сэргийлэх үзлэг 45,5
хувь, өвчний учир
амбулаторийн үзлэг 34,3
хувь, идэвхтэй хяналт 13,5
хувь, гэрийн идэвхтэй
үзлэг 5,8 хувь,
гэрийн дуудлагын үзлэг
0,9 хувьтай байжээ.
Үзлэгт
хамрагдсан хүмүүсийн 37.2
хувийг эрэгтэй, 62.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.