18-аас дээш насны иргэд гурав дахь тунгийн дархлаажуулалтад хамрагдаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-09-13 18:37:00

Дорнод /МОНЦАМЭ/. Ахмад настнууд, зорилтот бүлгийнхэнд энэ сарын 3-наас гурав дахь тунг хийж эхэлсэн бол өнөөдрөөс 18-аас дээш насны иргэд вероселл болон файзер вакцинаас сонголттойгоор хийлгэж эхэллээ. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд 5285 иргэн гурав дахь тунд хамрагдаад байна. 

Түүнчлэн улсын хэмжээнд томуугийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2-11 насны хүүхдүүдийг томуугийн дархлаажуулалтад хамруулж байгаа. Энэ хүрээнд Дорнод аймагт 9140 хүн тун хуваарилснаас 8720 нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд, үлдсэн нь жирэмсэн эхчүүдэд хийх төлөвлөгөөтэй гэв. Тус аймгийн хэмжээнд 2-11 насны 19208 хүүхэд бий. Үүний 58 хувь нь аймгийн төвд амьдардаг. Томуутай хавсарсан коронавируст халдвараар бага насны хүүхдүүд өвдөж хүндрэхээс сэргийлж, өнөөдрөөс томуугийн дархлаажуулалтын нэмэлт хоног эхэлж, өдөрт 550 орчим хүүхдийг хамруулахаар ажлын баг гарчээ. 

 

相关新闻