Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 232 хүүхэд халдвар авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-09-13 16:24:04

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл  аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 63 тохиолдол батлагдсан байна. Тухайлбал PCR шинжилгээгээр 26 тохиолдол, эмнэлзүйн оношилгоогоор 37 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт тохиолдол өссөн дүнгээр 5378 болжээ.  

Мөн 24 цагийн хугацаанд 53 хүн эдгэрчээ. /нийт 3767 хүн эдгэрсэн/

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээс хойш буюу 9 дүгээр сарын эхний 10 хоногт нийт 1504 хүн шинээр өвчилсөн ба үүний 232 буюу 15.4 хувь нь 18-аас доош насны хүүхэд өвдсөн байна. Хүүхдийн өвчлөл дотор 12-оос доош насны хүүхэд 206, 12-18 насны хүүхэд 26 тус тус халдвар авчээ. Иймээс сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, бага насны хүүхдийг олон нийтийн газраар явуулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.


相关新闻