Шилдэг 50 багшид Өвөрхангайгаас зургаан багш шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-09-09 16:05:38

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны яам, “Багшийн хөгжлийг дэмжих Боловсрол” сан хамтран зохион байгуулсан Үндэсний шилдэг багш шалгаруулалтад Өвөрхангай аймгаас зургаан багш шалгарлаа.

Арвайхээр сумын “Мэргэд” сургуулийн бага ангийн багш Баасанжавын Дэлгэрмаа, 1 дүгээр сургуулийн Монгол хэл-Үндэсний бичиг-Уран зохиолын багш Нямын Мөнхтогтох, 2 дугаар сургуулийн Математикийн багш Бадрахын Бямбацэрэн, “Мэргэд” сургуулийн түүх, нийгэм судлалын багш Төмөртогтохын Цэрэндолгор, тус сургуулийн нийгэм судлалын багш Намдагийн Бадам, Япон хэлний багш Доёддоржийн Дуламсүрэн нар нэгдүгээр шатанд шалгарсан 50 багшийн тоонд багтсан байна.

Шалгаруулалтыг дэлхийн Шилдэг багш /Global teacher prize/ шалгаруулалтыг зохион байгуулагч Английн “Варки” сантай байгуулсан санамж бичгийн дагуу олон улсын аргачлалаар зохион байгуулж байгаа бөгөөд хоёрдугаар шатанд 10 багшийг шалгаруулж, материалыг Дэлхийн шилдэг багш шалгаруулалтад илгээх аж.

相关新闻