”Асуудал бий” фото зураг, видео бичлэгийн уралдаан маргааш эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-09 12:29:35

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Ногоон хивс” бүх нийтийн сайн дурын аяны хүрээнд 1 сая 500 мянган төгрөгийн шагналын сантай "Асуудал бий" фото зураг, видео бичлэгийн уралдаан зарлалаа. 

Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн иргэд, хүүхэд, залуучууд “Ногоон хивс” аяны хүрээнд зохион байгуулж байгаа “Асуудал бий” фото зураг, видео бичлэгийн уралдааны постерын коммент хэсэгт өөрийн дарсан фото зураг оруулан мөн видео бичлэг илгээж 1.500.000 төгрөгийн ялагчийн нэг болох боломжтой. 

”Асуудал бий” фото зураг, видео бичлэгийн уралдааны үйл ажиллагаа 2021 оны eсдүгээр сарын 10-ны өдрөөс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх юм. 

Улмаар тус уралдааны ялагчдыг аравдугаар сарын 2-нд коммент хэсэгт оруулсан фото зураг, илгээсэн видео бичлэг тус бүрийн лайк (like)-ын тоо болон зохион байгуулагчдын оноогоор тодруулах аж.

Энэхүү уралдаанд оролцох хүсэлтэй иргэд анхаарах хэд хэдэн зүйл бий. Үүнд, уралдааны постерын дор 2021 оны eсдүгээр сарын 10-ны 00:00 цагаас хойших фото зураг болон видео бичлэг оролцоно. Фото зураг болон видео бичлэгийг дахин өөр хаягаас оруулахгүй байх учиртай. 

Мөн оролцогчид фото зураг болон видео бичлэгээ Ховд аймгийн Залуучуудын холбооны цахим хуудас (пэйж)-т байрлах “Асуудал бий” постерийн дор оруулна. Ингэхдээ бусдын нэр төрд халдахгүй байх, ёс бус хэллэг хэрэглээгүй бичлэг явуулахыг зөвлөв.

Тус аян, уралдааны үйл ажиллагааг санаачлагч, зохион байгуулагчаар Ховд аймгийн Залуучуудын холбоо, ИТХ, ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Шинэ Ховд Жаргалант ТҮК зэрэг байгууллага хамтран ажиллаж байгаа.  

相关新闻