Хадлан тэжээл бэлтгэл 26 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд хадлан тэжээл бэлтгэл 26 хувьтай байна. Тус аймгийн нийт нутгийн 80 хувь зуншлага сайн, 20 хувь нь дунд зэрэг гэсэн үнэлгээ гарсан. Хэдийгээр зуншлага сайн байсан боловч бороо их орсны улмаас хадлан тэжээл бэлтгэл оройтсон байна.
Өмнөх жилүүдэд малчид хадлангийнхаа 70-80 хувийг бүрдүүлсэн байдаг бол энэ жил 50 мянган тонн өвс буюу 26 хувийг бэлтгээд байгаа гэнэ. Ирэх өвөл цас их орж хүйтрэх төлөвтэй байгаа тул малчдыг өөрийн хэрэглээний хадлан тэжээлийг нөөцөлж бэлтгэх төдийгүй малыг ширвэж зах зээлд борлуулах хэрэгтэйг Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга Б.Бямбасүрэн зөвлөлөө.