ХААИС, ШУТИС-ийн харьяа сургуулиудыг орон нутаг руу шилжүүлэх стратеги боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-08 13:28:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ-наас Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийн зарим сургуулийг Өмнөговь аймаг руу шилжүүлэх стратеги боловсруулна.


Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр уг стратегийг боловсруулж танилцуулахыг БШУ-ны сайдад үүрэг болгосон байна. Уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөж байгааг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр өнөөдөр танилцууллаа.

相关新闻