Мөрөн сумын гэр хороололд "Эко ариун цэврийн байгууламж" суурилуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын гэр хороололд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилгаар хөрсний бохирдол бууруулах "Эко ариун цэврийн байгууламж" төсөл хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд Мөрөн сумын 1, 2-р багийн гэр хорооллуудад энэ онд 30, ирэх онд 90, нийт 120 эко ариун цэврийн байгууламжийг улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөжээ.
Өнөөдөр Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа төслийн ажлын явцтай танилцлаа. Эко ариун цэврийн байгууламжийн бүхээгүүдийг хийж байгаа бөгөөд ойрын хугацаанд суурилуулалт эхэлнэ гэдгийг гүйцэтгэгч "Бумбах" компаниас мэдээллээ.