Хилэнтийн гүүр чиглэлийн замыг засварлаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-09-06 16:21:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн хотоос Хилэнтийн гүүр чиглэлийн авто зам засварын ажлыг "Хөвсгөл АЗЗА" компани хийж эхэллээ. Өнгөрсөн зун орсон борооны улмаас Хилэнтийн гүүр чиглэлийн дагуух зам үерт автаж, сэтэрсэн.  


Иргэд хэвийн зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн тул аймгийн Засаг даргаас өгсөн зөвлөмж чиглэлийн дагуу  хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зам засварын ажлыг хийж  байна гэдгийг  “Хөвсгөл АЗЗА  компанийн ерөнхий инженер Т.Мөнхбаатар мэдээллээ. 

Энэ зун сүүлийн 10 гаруй жил ороогүй бороо хур орсон. Усархаг борооны улмаас Дэлгэрмөрөн гол энэ жил эргээ халин үерлэсэн бөгөөд 1987, 2006 онд ийнхүү үерлэж байжээ.


相关新闻