Буриадад Сэлэнгэ мөрний усны түвшин татарч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-09-06 14:25:01

УЛААН-ҮД. /TASS/. ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хот болон хэд хэдэн дүүрэгт хэдэн зуун байшин, тариалангийн талбайг усанд автуулсан Сэлэнгэ мөрний усны түвшин татарч эхэлжээ.


“Есдүгээр сарын 6-ны өглөөний байдлаар Улаан-Үдэд Сэлэнгэ мөрний усны түвшин 238 см байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 8 см-ээр, мөрний татмын ус 8-смээр татарсан. Усны түвшин ирэх өдрүүдэд буурах төлөвтэй байна" гэж Буриадын Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлсэн байна.


Буриадын нийслэл хотын гороо дотор урсаж буй Үд голын усны түвшин мөн татарч байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 2 см буурч, 109 см болжээ.


Есдүгээр сарын эхээр Байгал нуурын гол цутгал Сэлэнгэ мөрний усны түвшин огцом нэмэгдсэний улмаас Монгол орны нутаг дэвсгэрээс Буриадад их хэмжээний ус орж ирж эхлээд Хиагт хот, дараа нь мөрний эрэг дагуу байрлах дүүргүүдийн суурин газрууд, мөн Улаан-Үд хот үерт автжээ. Есдүгээр сарын 2 -нд Буриадад онцгой байдал зарласан байна.


Бүс нутагт хэдэн зуун байшин, тариалангийн талбай үерт автсан хэвээр байна. Үерийн уршгийг арилгахад орон нутгийн удирдлагууд болон сайн дурынхан оролцож байна. Буриадын Засгийн газар хохирогчдод үзүүлэх тусламж болон үерийн уршгийг арилгах ажилд 270 сая рубль хуваарилжээ.

相关新闻