Англид вакцины паспортыг энэ сараас хэрэглээнд нэвтрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-09-06 14:06:57

ЛОНДОН. /BBC/. Англид “COVID-19”-ийн вакцины паспортыг энэ сарын эцсээс шөнийн клуб гэх мэт үйлчилгээний газруудад хэрэглэж эхэлнэ гэдгийг Их Британийн Вакцины асуудал хариуцсан сайд Надхим Захави батлан мэдэгджээ.  


Түүний үзэж буйгаар, есдүгээр сарын эцэс гэхэд 18-аас дээш насны иргэдийн дийлэнхэд хоёр тун вакциныг санал болгох тул вакцины паспортыг хэрэгжүүлж эхлэхэд тохиромжтой үе ажээ.


Гэвч үйлчилгээний зарим газар, парламентын гишүүдийн хувьд вакцин хийлгэсэн баталгаагаа үзүүлэхийг хүсэх шийдвэрийг шүүмжилж байна. Харин Н.Захавигийн ярьснаар, ингэснээр эдийн засгийг үргэлжлүүлэн сэргээх боломж бүрдэнэ.


“Аж үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх хамгийн сайн арга бол тэдэнтэй хамтран ажиллах юм” гэж Вакцины асуудал хариуцсан сайд “BBC” телевизэд мэдээлжээ.


Мөн Засгийн газар “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг хамгийн эрсдэлтэй бүлгийн хүмүүс, 50-иас дээш насны иргэдэд энэ сараас санал болгож эхлэхээр төлөвлөж буй талаар хэлсэн байна.  

相关新闻