НҮБ Афганистанд хүмүүнлэгийн тусламжаа үргэлжлүүлэн үзүүлэхээр болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /RIA Novosti/. НҮБ -ын төлөөлөгчид Кабулд “Талибан” бүлэглэлийн улс төрийн газрын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ Афганистаны ард түмэнд хүмүүнлэгийн тусламжаа үргэлжлүүлэн үзүүлэхээ амласан гэж тус хөдөлгөөний төлөөлөгч Сухейл Шахин мэдэгджээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч, яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффитс, мулла Абдул Гани Барадар нар Кабулд уулзсан гэж “Талибан”-ы өөр нэг төлөөлөгч болох Мухаммед Наим ням гарагт мэдээлсэн байна.
“НҮБ -ын төлөөлөгчид Афганистаны ард түмэнд хүмүүнлэгийн тусламжаа үргэлжлүүлэн үзүүлэхээ амласан нь дараагийн хандивлагч орнуудын уулзалтын үеэр Афганистанд цаашид тусламж үзүүлэхэд нь уриалан дуудна. Исламын эмирт улсын төлөөлөгчид НҮБ -ын төлөөлөгчдөд талархал илэрхийлж, хамтран ажиллах, шаардлагатай тохилог нөхцөлийг бүрдүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн" гэж Шахин твиттер хуудсандаа бичжээ.