Цахилгаан эрчим хүчийг 2 хоног хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Баруун бүсийн эрчим хүчний систем" төрийн өмчит компаниас энэ сарын 6, 7-ны өдрүүдэд цахилгаан эрчим хүчийг хязгаарлаж, засвар хийнэ хэмээн аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас мэдээллээ.
Тодруулж хэлбэл, 6, 7-ны өдрүүдэд 06:00-20:00 цагийн хооронд Улаангом дэд станцаас цахилгааны хязгаарлалт хийж, Өмнөговь 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 71-78 тулгууруудын утасны унжилт татах, тохируулах засварын ажил хийх аж.
Энэ хугацаанд Өлгий
хотын 1 дүгээр зэргийн хэрэглэгч болох эмнэлэг, холбоо, дулааны станц, ус
суваг, захиргаа зэрэг байгууллагуудыг Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан
станцаас цахилгаан эрчим хүчээр хангана.