АНУ Украинд 45 сая гаруй ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен тус улс Украинд хүмүүнлэгийн тусламж болгон 45 сая гаруй ам.доллар хуваарилсныг албан ёсоор мэдэгджээ.
Америкийн дипломат албаны тэргүүний бичгээр гаргасан мэдэгдлийг Төрийн департаментын хэвлэлийн алба пүрэв гарагт нийтэлжээ.
"АНУ Украины ард түмэнд 45 сая гаруй ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг нэмж үзүүлж байна" гэж мэдэгдэлд дурдсан байна. Блинкений хэлснээр, энэ удаагийн тусламжийг оруулан тооцвол 2014 оны санхүүгийн жилээс хойш Киевт үзүүлсэн Америкийн хүмүүнлэгийн тусламжийн нийт хэмжээ 351 сая ам.доллар болно.
Хүмүүнлэгийн тусламжийн шинэ багц нь Украины зүүн нутгийн мөргөлдөөний улмаас шилжин суурьшигсад зэрэг "тусламж шаардлагатай байгаа Украины 3.4 сая иргэнд" зориулагджээ.