Баян-Өлгийд ковидын халдвар авсан 6291 иргэн эдгэрч эмнэлгээс гарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-02 17:05:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 353 хүнд түргэвчилсэн шинжилгээ, 34 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 387 иргэнд шинжилгээ хийхэд ковид-19 халдварын 81 тохиолдол батлагджээ.

Үүнээс Алтай суманд 1, Баяннуур суманд 6, Бугат суманд 3, Булган суманд 9, Буянт суманд 4, Сагсай суманд 1, Толбо суманд 2, Хотгор багт 1, Өлгийд 54 иргэнээс халдвар илэрч, батлагдсан нийт тохиолдлын тоо 7356 боллоо.

Өнөөдрийн байдлаар 6291 иргэн эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 121) гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 78, Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, чих хамар хоолойн тасагт 43, Сансар эмнэлэгт 28, сумуудын Эрүүл мэндийн төвүүдэд 38, гэртээ 872 иргэн эмчлүүлж байна.

Эмчилгээ хийлгэж байгаа 1059 иргэнээс 934 иргэний биеийн байдал хөнгөн, 105 иргэний биеийн байдал хүндэвтэр, 16 иргэний биеийн байдал хүнд, 4 иргэний биеийн байдал маш хүнд байгаа ажээ.

相关新闻