Цагааннуур суманд Ковидын тасаг нээж эмчилгээг шуурхай эхлүүлэх шийдвэр гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-09-01 15:59:24

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.8-р сарын 31-ний өдөр хуралдсан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын ээлжит хурлаар аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс “Вакцинд огт хамрагдаагүй” бага насны хүүхдүүддээ тавих хараа хяналтыг сургууль, цэцэрлэгийн орчинд төдийгүй бүхий л газарт явахдаа онцгой анхаарч маш хариуцлагатай байхыг нийт эцэг эхчүүддээ уриаллаа.

Мөн тус хурлаар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан БСУГ, ХХААГ, “Сүхбаатар өртөө”, “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ зэрэг байгууллагуудын мэдээллийг сонслоо. 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа УОК-ын шийдвэрийн үндсэн дээр Эрүүл мэнд, Боловсролын сайдуудын тушаал, дүрэм журмын хүрээнд зохион байгуулагдаж байна. Сэлэнгэ аймгийн бүх сум, тосгодыг коронавирусын өвчлөлийн нөхцөл байдлаас хамааруулан УОК-оос гаргасан бүсүүдэд хувааж тухайн бүсийн зэрэглэлээр хичээлийг эхлүүлж байна. Сэлэнгэ аймагт улаан бүсд хамаарагдах сургууль, цэцэрлэг одоогоор байхгүй аж. Эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа сумд 5:9 зарчмаар хичээлээ эхлүүлнэ. Энэ нь 5 өдөр танхимаар, 9 өдөр цахимаар хичээллэнэ гэсэн үг юм. Мөн бүх сургуулиуд 2 ээлжээр хичээллэх бол цэцэрлэгт зөвхөн 4-5 настаснгуудыг хүлээн авч байна. Боловсролын салбарын захирал, багш, ажилчдад хичээл сургалтын үйл ажиллагаа хэрхэн явуулах дүрэм журмыг яамны зүгээс удаа дараа цахим хэлбэрээр явуулж байгаа аж. Энэ жил Сэлэнгэ аймаг хур бороо ихтэй байснаас үер усны эрсдэл үүсч хадлан тэжээл, ургацад багагүй сөрөг нөлөө үзүүлж байгааг аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр онцолсон. Иргэдийн зорчих хөдөлгөөн тодорхойгүй хугацаагаар хаагдаад байгаа Цагаануур, Түшиг суманд коронавирусын батлагдсан тохиолдол бүртгэгдсээр байгаа. Иймээс нөхцөл байдалтай уялдуулан Цагааннуур суманд Ковидын тасаг нээж эмчилгээг шуурхай эхлүүлэх шийдвэрийг аймгийн Онцгой комиссоосс гаргалаа. Мөн аймгийн хэмжээнд үер усны эрсдлээс үүдэн гарсан хохирлын бодит үнэлгээг шуурхай гаргаж танилцуулахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо. Энэ сарын 29-ний өдрөөс Улаанбаатарүхбаатар, Сүхбаатарлаанбаатар чиглэлийн суудлын галт тэрэг явж эхэлсэн. УБТЗ-ын байгууллага суудлын галт тэрэгний дүүргэлтийг 50 хувьд байлгаж хүмүүсийг зорчуулж байгаа аж. Сэлэнгэ аймгийн зүгээс унтлагын болон хурдан галт тэрэг явуулах боломжтой эсэх саналыг төмөр замын байгууллагад уламжиллаа.

相关新闻