Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр 50 өвчтөнд нэгэн зэрэг хүчилтөрөгч түгээх боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой
комисс цахимаар
хуралдаж цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр БОЭТ-ийн захирал Ц.Наран-Эрдэнэ
мэдээлэл хийлээ. Тэрээр, “Энэ оны 3-р сард короновируст
халдварын улмаас 16 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол 8-р сарын байдлаар
899 хүн болж 56
дахин нэмэгдсэн.
Өвчтөнүүдийн биеийн байдал хүндэрч эмнэлэгт ирэх, нас баралт ч мөн нэмэгдэж байна. Сүүлийн
үед хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өсөх тусам эмчилгээний зардал ч мөн харьцангуй өссөн.
Короновирусын эсрэг эмчилгээнд хэрэглэгддэг “Remdesiver” гэх тариа гэхэд л нэг
бүрийн үнэ 130.000-180.000
төгрөг байдаг. Цаашид короновируст цар тахлын 3 дахь давалгаа эхэлж өвчтөнүүд
эмнэлэгт хэвтэх нь нэмэгдвэл 400 хүнд шаардлагатай 2400 ширхэг тарианд 240 сая
төгрөгийн зардал гарахаар байна. БОЭТ-д халдвар авсан нэн хүнд өвчтөнийг зөөх
тээвэрлэх, шинжилгээ авах цэгүүдэд хүргэхэд гадна орчноос тусгаарладаг сөрөг
даралтын бүхээг 2 ширхэг
бүхээгийг авсан” гэлээ.
Мөн БОЭТ-д Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар
512 сая төгрөгийн өртөг бүхий “Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр” байгуулжээ. Энэхүү
үйлдвэр нь 50 өвчтөнд нэгэн зэрэг хүчил төрөгч түгээхээс гадна цагт 2 баллон
хүчилтөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Одоогоор үйлдвэрийн
угсралт тохируулгын ажил хийгдэж байна.