Хөвсгөлд коронавируст халдварын 127 тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-09-01 14:47:58

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 127 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 3777 боллоо гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

 Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 178, сумын эрүүл мэндийн төвүүдэд 306, гэрээр 154, нийт 638  хүн эмчийн хяналтад эмчлүүлж байна. Тус иргэдийг эмнэл зүйн байдлаар авч үзвэл хөнгөн  559,  хүнд  14, хүндэвтэр 61,  маш хүнд  4 тохиолд байна. Сүүлийн 24 цагт 53 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарчээ .


相关新闻