Ирландын хүн амын тоо таван сая давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ДАБЛИН. /BBC/. Ирландын нийт хүн амын тоо 5.01 саяд хүрснийг
тус улсын Статистикийн төв газраас мэдээллээ. Ингэснээр хүн амын тоо 1851 онд
5.11 сая байснаасаа хойш анх удаа таван сая давж байна.
Энэхүү
тоон үзүүлэлт нь 1961 оноо хойш 2.19 саяар өсжээ. Статистикийн төв газрын
мэдээлснээр, шилжилт хөдөлгөөн, жам ёсны өсөлтийн ачаар сүүлийн 12 сард хүн ам
34 мянгаар өссөн байна.
Мөн 65
болон түүнээс дээш насны хүн амын тоо 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл 22200-гаар нэмэгджээ.
Ингэснээр Ирландад амьдарч буй ийм насны хүн амын тоо 742 300-д хүрсэн
нь таван жилийн өмнөхөөс 17.9 хувиар өссөн байна.
Ирландын “RTÉ” телевизэд статистикч Жеймс Хегартигийн
мэдээлснээр, сүүлийн үеийн тоон үзүүлэлт “COVID-19”-өөс үүдэлтэй хүн ам зүйн болон нийгмийн
зарим нөлөөллийг тодотгон харуулжээ.
Мөн хүн ам
өссөн өөр нэгэн шалтгаан нь шилжилт хөдөлгөөнтэй холбоотой байна. Тодруулбал, 2021
онд 30 мянга гаруй ирланд хүн эх орондоо амьдрахаар эргэн ирсэн бол 22 мянган
иргэн хилийн чанадыг зорьжээ.
Ж.Хегартигийн
мэдээлснээр, хүн амын нийт тоо 2016 оноос хойш зургаа орчим хувиар өссөн бол
65-аас дээш насныхны тоо 18 орчим хувиар өссөн байна.