Мулла Хибатулла Ахунзада Афганистаны дээд удирдагч болж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-01 11:20:29

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Афганистаны засгийн эрхийг булаан авсан “Талибан” хөдөлгөөнийнхөн мулла Хибатулла Ахунзадаг дээд удирдагч болгохоор төлөвлөж байна гэж “News18” телевиз эх сурвалжаас эш татан мэдээлжээ.


Талибууд зарим талаар төрөө дээд удирдагч нь төрийн тэргүүн бөгөөд улс төр, шашны тэргүүн байдаг Ираны загвараар зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр, Афганистаны дээд удирдагчаар “Талибан”-ы дээд удирдагч Хибатулла Ахунзада болно. Тэрбээр хэзээ ч олон нийтийн өмнө үг хэлж байгаагүй бөгөөд хаана байгаа нь ч тодорхойгүй байгаа юм. Хибатулла Ахунзада дээд зөвлөлийн тэргүүн болох ч магадлалтай гэж эх сурвалж нэмж хэлжээ.


Гүйцэтгэх засаглалыг Ерөнхий сайд тэргүүлэх бөгөөд Ахундзадагийн орлогч нарын нэг болох одоо “Талибан” хөдөлгөөний улс төрийн газрыг толгойлж байгаа мулла Абдул Гани Барадар эсвэл "үзэл суртлын болон шашны хэргийг эрхэлдэг" "Талибан"-ы нэгдүгээр удирдагч Мулла Омарын хүү Мулла Якуб болж магадгүй байна.


Ахундзадагийн ойрын туслахад тооцогддог Мулла Абдул Хаким Хаккани Ерөнхий шүүгч болж магадгүй гэж эх сурвалж мэдээлжээ.


相关新闻