Авлигын гэмт хэргийн нөхөн төлбөрт 89,5 тэрбум төгрөг төвлөрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-08-31 14:15:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын багаас хэрэгжүүлж буй ажлаа танилцуулсан байна.


Авлигатай тэмцэх газарт 2021 оны наймдугаар сарын 30-ны байдлаар эрүүгийн гэмт хэргийн нөхөн төлбөрт нийт 89,5 тэрбум төгрөг төвлөрчээ. Уг хөрөнгийг цахим засаглалд шилжих үйл ажиллагаанд зарцуулах аж.


Мөн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай болон Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүдээс санаачилсан хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх асуудлаар УИХ-д санал уламжлахаар боллоо.

Нэгтгэсэн хуулийн төсөлд зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй, шуурхай байх зарчмыг баримтлаж, тусгай зөвшөөрлийн хүсэлт, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авах, хянах шийдвэрлэх журмыг тусган хуульчлах саналыг УИХ-д уламжлалахаар шийдвэрлэв.

相关新闻