Аймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга нарын ажлын биелэлтэд өөрчлөлт оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Аймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга нарын ажлын биелэлтэд өөрчлөлт оруулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Тодруулбал, Аймаг, дүүргийн Засаг дарга нарын урамшууллыг төсөвтэй нь уялдуулах, цахим шилжилтийг орон нутагтаа хэрхэн нэвтрүүлсэн, ногоон байгууламжийг сайжруулах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх ажлаар нь ажлын үр дүнг нь үнэлдэг байхыг ЗГХЭГ-т үүрэг болгосон байна.
Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанд Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах талаар богино хугацааны шийдлээ танилцуулжээ. Түүнчлэн Сангийн яамнаас Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, дахин сэргэлтийн цогц төлөвлөгөөг танилцуулсан гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв.
Дээрх шийдвэрүүдийн талаар яг одоо ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар хэвлэлийн хурал хийж байна.