26 хүний биеийн байдал хүнд, 5 иргэнийх маш хүнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-30 18:03:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 66 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийхэд 23 иргэн коронавирусний халдвар авсан болох нь батлагдлаа.

Тодруулж хэлбэл, Бугат суманд 6, Булган суманд 5, Цэнгэл суманд 1, Цагааннуур тосгонд 3, Өлгий суманд 8 иргэнээс халдвар илэрч, тус аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 7040 болов.

Батлагдсан тохиолдлуудаас 5908 иргэн эдгэрч эмнэлгээс /сүүлийн 24 цагт 213/ гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 87 иргэн, Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, чих хамар хоолойн тасагт 48, Пазылет төрийн бус байгууллагын байранд 18, Сансар эмнэлэгт 34, сумуудын Эрүүл мэндийн төвүүдэд 44, гэртээ 895, нийт 1126 иргэн эмчлүүлж байна.

Эмчилгээ хийлгэж байгаа 963 иргэний биеийн байдал хөнгөн, 132 иргэний биеийн байдал хүндэвтэр, 26 иргэний биеийн байдал хүнд, 5 иргэний биеийн байдал маш хүнд байгаа ажээ. 

相关新闻