800 оноо авсан хүүхдүүдэд тэтгэлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-08-30 12:32:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, 800 оноо авсан сурагчдад аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлгийг гардууллаа.

Арвайхээр сумын ЕБ-ын  1-р сургуулийн сурагч И.Ундрахжаргал, 4-р сургуулийн сурагч Б.Ариунцэцэг, Хайрхандулаан сумын ЕБ-ын сургуулийн сурагч Д.Одгэрэл, Мэргэд сургуулийн сурагч Э.Энхчимэг нарт тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг олгосон бөгөөд Засаг дарга А.Ишдорж, БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн нар баяр хүргэн амжилт хүссэн юм.

Аймгийн боловсролын салбар нь сүүлийн 10 жилд элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор улсад 3 удаа тэргүүн байр, 3 удаа дэд байр, 2 удаа гутгаар байрт эрэмбэлэгдэж, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар үр дүнгээрээ улсдаа манлайлаад байна.

相关新闻