Монгол оюутнууд Макаогийн их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Хонконгт суугаа Ерөнхий консулын газрын хүсэлтийн дагуу “Бүс ба зам” тэтгэлэгт хөтөлбөрт монгол оюутнуудыг хамруулахаар болжээ.
Хөтөлбөрт 2022
оны хичээлийн жилээс эхлэн хамруулахаар
шийдсэнээ Макаогийн тал албан
ёсоор илэрхийлснийг БШУЯ мэдээлэв.
Макаогийн Засгийн газар 2017 оноос “Бүс ба Зам” тэтгэлэгт
хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Одоогоор
9 орны оюутан энэ
тэтгэлэгт хамрагдан,
Макаогийн Их, дээд сургуулиудад суралцдаг.
Тэтгэлгийг Макаогийн шилдэг 6 их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцах оюутанд олгодог бөгөөд нэг хичээлийн жилд 100 мянган макао патака (ойролцоогоор 35 сая төгрөг)-ийн тэтгэлгийг дөрвөн жилийн турш олгох юм.
Тухайлбал, Макаогийн Их сургууль (The University of Macau), Шинжлэх ухаан, технологийн их сургууль (Macao University of Science and Technology), Сити их сургууль (City University of Macau), Гэгээн Жозефийн их сургууль (University of St. Joseph), Политехникийн институт (Macao Polytechnic Institute), Аялал жуулчлал судлалын их сургууль (Macao Institute of Tourism Studies) гэсэн 6 их сургуульд монгол оюутнууд тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ илгээх боломжтой аж.