Японы эрх баригч намын даргын сонгуулийг товлолоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Reuters/. Японы эрх баригч Либерал Ардчилсан намын даргын сонгууль ирэх есдүгээр сарын 29-нд болно гэж тус намын төлөөлөгчид өнөөдөр мэдээлжээ. Энэхүү сонгуульд Ерөнхий сайд Сүга Ёшихидэ тодорхой сорилтуудтай тулгарч магадгүй байна.
Абэ Шинзо эрүүл
мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцорсонтой холбогдуулан С.Ёшихидэ
өнгөрсөн оны есдүгээр сараас түүний халааг авсан юм. Тийнхүү С.Ёшихидэгийн бүрэн
эрхийн хугацаа ирэх сарын эцсээр дуусна.
Харин Япон улс “COVID-19” халдварын хамгийн хүнд давлагаатай
тэмцэж байгаатай зэрэгцэн Ерөнхий сайдын дэмжигчдийн түвшин 30 хувиас доошилж
буураад байгаа юм. Үүний зэрэгцээ намын зарим гишүүн ирэх 10 дугаар сард юм уу түүнээс
хойш явуулах төлөвтэй байгаа бүх нийтийн сонгуулиас өмнө түүний халааг авах
хүнийг сонгох хүсэлтэй байна.
Намын даргын санал
хураалтад парламентын Либерал Ардчилсан намын гишүүд болон улс төрийн намын гишүүд саналаа өгнө
гэж намын төлөөлөгчид мэдээлжээ.