Багш нарт “Ковид-19”-өөс сэргийлэх, хариу арга хэмжээ авах сургалт зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын нэгэнд хичээлийг танхим, цахим хосолсон хэлбэрээр эхлэхтэй холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний талаар цахим сургалт зохион байгуулав.
“Сургууль, цэцэрлэгийн байгууллагад коронавирусний сэжигтэй
тохиолдлыг илрүүлэх тандах, мэдээлэх, хариу арга хэмжээ”, “Сургууль,
цэцэрлэгийн байгууллагад баримтлах халдварын сэргийлэлт, хяналт”, “Коронавируст
халдварын үеийн хүүхдийн сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх нь” сэдвээр нарийн
мэргэжлийн эмч нар сургалт хийж, сургууль, цэцэрлэгийн хариу арга хэмжээ авах
багууд хамрагдлаа.
Түүнчлэн,
өнөөдрөөс эхлэн дүүргийн
онцгой комисс, ЭМТ төв хамтран сургууль,
цэцэрлэгийн эмч нарт коронавирусний
халдвар илрүүлэх шинжилгээний сорьц авах арга, бүртгэх, мэдээлэх талаар
дадлага, сургалтыг танхимаар дүүрэг
бүрд зохион байгуулна.
НЭМГ-аас сургалтад багтсан дээрх сэдвээр гарын авлага болгон ашиглах видео хичээл бэлтгэж, НБГ-аар дамжуулан сургууль, цэцэрлэгийн нийт багш, эмч, ажилчдад хүргүүлнэ. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын шинж тэмдгийг таньж мэдэх, хариу арга хэмжээ авах зөвлөмжийн талаар иргэд, олон нийтэд чиглэсэн зөвлөгөө, мэдээллийг хүргэх аж.
Сургалтыг УОК болон БШУ-ны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу НОК-ын Шуурхай штаб, НЭМГ, НБГ-аас ХӨСҮТ, СЭМҮТ хамтран зохион байгуулав.