Жанжяжед халдварын тархалт намжсантай холбогдуулан хязгаарлалтыг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-08-25 17:47:30

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын төв нутгийн Хунань мужид оршдог аялал жуулчлалаараа алдартай Жанжяже хотод коронавирусний халдварын тархалт намжсантай холбогдуулан өнөө өглөөнөөс эхлэн замын хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалжээ.


Тодруулбал, Жанжяже халдварын эрсдэл багатай бүс нутгийн ангилалд орсон тул энэхүү шийдвэрийг гаргасан гэж хотын засаг захиргаанаас мэдээлсэн байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжлэхээр болжээ.


Эргэн сануулахад, үзэсгэлэнт уулсаараа алдартай Жанжяжед дотоодод халдварласан нэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан долоодугаар сарын 30-нд тус хотын аялал жуулчлалын бүх газрыг хааж, COVID-19”-ийн эрсдэлийн түвшнийг ахиулаад байсан юм. 

相关新闻