Хятадад дотоодод халдварласан дөрвөн шинэ тохиолдол илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад мягмар гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан дөрвөн
тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хороо өнөөдөр
мэдээлжээ.
Шинээр илэрсэн халдварын тохиолдлуудын хоёр нь Шанхай хотод илэрсэн бол Жянсу, Юньнань мужид тус бүр нэг
тохиолдол илэрсэн байна.
Мөн сүүлийн 24
цагийн хугацаанд 16 шинэ тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс зургаа нь Юньнаньд,
дөрөв нь Шанхайд, гурав нь Гуандунд бүртгэгдсэн бол Тяньжинь, Жянсу, Хэнаньд тус
бүр нэг тохиолдол илэрчээ.
Үүнээс гадна эх
газрын гаднаас ирсэн сэжигтэй нэг тохиолдол Шанхайд бүртгэгдсэн гэдгийг Эрүүл
мэндийн үндэсний хорооны мэдээлэлд дурджээ. Мягмар гарагт халдвараар нас барсан
тохиолдол бүртгэгдээгүй байна.