15 өрхөд өргөө цагаан гэр олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-08-24 12:50:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Өнөөдөр аймгийн удирдлагууд 15 өрхөд өргөө цагаан гэр олголоо. Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан 180 өрхөд таван ханатай иж бүрэн гэр олгох зорилт тавьсны дагуу ахмад настнууд, зорилтот бүлгийн иргэдэд гэр олгох ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Орон нутгийн өмчийн газраас сонгон шалгаруулалт зарласны дагуу “Их сумт хайрхан” ХХК шалгарч, иж бүрэн таван ханатай гэрийг нийлүүлж байгаа ба өнгө үзэмж, хэлбэр сайтай, чанартай гэр байна хэмээн иргэд ам сайтай байгаа юм.  Өнгөрөгч сард өрх тусгаарлаж амжаагүй 90 залуу гэр бүлд гэр олгосон бөгөөд цаашид үргэлжлүүлэн олгох аж. 

相关新闻