Ирэх өдрүүдэд хөрсөн дээр цочир хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн УЦУОША-наас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 24-нөөс 25-нд, 25-наас
26-ны шилжих шөнө зарим сумдын нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг
анхааруулж
байна.
Өнөөдөр буюу 23-ны өдөр Сэлэнгэ
аймгийн нутгаар үүлшинэ.
Нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад сумдын нутгаар бороо орохгүй. Салхи
баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус
дулаан байна. Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11
метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна. 8 дугаар сарын 24-28-ныг
хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр
23, 24-нд
зарим сумдын нутгаар бороо орно. Салхи борооны өмнө ширүүснэ. Бусад хугацаанд
салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 5-10
градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.