ЭЕШ-ын нийгэм судлалын хичээлээр хоёр сурагч 800 оноо авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. 2021 оны ЭЕШ-ийн 10 хичээлээр Дундговь аймгаас давхардсан
тоогоор 1422 шалгуулагч шалгалт өгч, хоёр сурагч 800 оноогоо бүрэн, 39 сурагч
700-797 оноо авч, “А” үнэлүүлсэн байна.
Тодруулбал, Сайнцагаан сумын Говийн ирээдүй цогцолбор
сургуулийн багш Б.Мөнгөнчимэгийн бэлтгэсэн шавь Б.Одончимэг, Цэгц билиг
сургуулийн багш Т.Мөнхбатын бэлтгэсэн шавь Ц.Сэвжиджалмаа нар нийгэм судлалын хичээлээр 100% гүйцэтгэлтэй 800 оноо авчээ.
Монгол хэлний хичээлээр 174 хүүхэд шалгуулж, 5 хувь нь “А”,
15 хувь нь “В”, 47 хувь нь “С”, 27 хувь нь “D”, 5,7 хувь нь “F”
үнэлэгдсэн байна.
Математикийн хичээлээр хамгийн олон буюу 327 хүүхэд
шалгалт өгсөн. Түүнээс 35 хувь “С”, 31 хувь нь “D”, 15,6 хувь нь “F” үнэлэгдсэн бол
дөнгөж 3 хувь нь “А”, 15,6 хувь нь “В” үнэлгээ авчээ.
Англи хэлний хичээлээр 259 хүүхэд шалгуулсны 37 хувь нь “С”,
36,6 хувь нь “D”, 18 хувь нь “F” үнэлгээ авсан бол дөнгөж 1 хүүхэд 776 онооны
гүйцэтгэлтэй “А”, 20 хүүхэд “В” үнэлэгджээ.
Монголын түүхийн хичээлээр 13 хүүхэд шалгалт өгч, дээд
оноо 657 байгаа бол нэг хүүхэд “F”
үнэлгээтэй шалгуулсан.
Дээрх хичээлүүдээс гадна орос хэлний хичээлээр нэг,
физикийн хичээлээр 137, химийн хичээлээр 103, газарзүйн хичээлээр 23, биологийн
хичээлээр 100 сурагч тус тус шалгалт өгч өрсөлдсөн байна.