Израилд вакцины гурав дахь тун халдварын эрсдэлийг бууруулж буйг тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЙЕРУСАЛИМ. /DW/. Израилд “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакцины гурав дахь тунд 60 болон түүнээс
дээш насны иргэдийг хамруулахад халдвараас хамгаалах, хүндрэхээс сэргийлэх үр
дүн нь хоёр тунгийнхтай харьцуулахад илт сайжирч буйг тогтоожээ.
Израилын Эрүүл
мэндийн яамнаас ням гарагт танилцуулсан судалгаанд дурдсанаар, 60-аас дээш
насны иргэдэд вакцины гурав дахь тунг тарьснаас 10 өдрийн дараах байдлаар хүндээр
өвчлөх, эмнэлэгт хэвтэхээс 5-6 дахин илүү хамгаалж буйг тогтоосон байна.
Ийм насны иргэдийг “COVID-19”-өөр халдварласан тохиолдолд хүндээр өвчлөх
эрсдэлтэй хэмээн үзэж байгаа бөгөөд Израилд өнгөрсөн 12 дугаар сүүлээр эхэлсэн “COVID-19”-ийн вакцинжуулалтад хамгийн эхэнд
хамруулсан юм.
Энэхүү судалгааны
үр дүн нь Израилын “Маккаби” эрүүл мэндийн төвөөс өнгөрсөн долоо хоногт
гаргасан статистик мэдээлэлтэй нийцэж байна. Тус төв нь “Дельта” хувилбарын
тархалтыг хумихын тулд нэмэлт тунг тарьж буй хэд хэдэн байгууллагын нэг юм.