Нэг ангийн дөрвөн сурагч шалгалтаа 100 хувь өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний ерөнхий боловсролын 2-р
сургуулийн 10б ангийн сурагчид ЭЕШ-д манлайлж байна.
"ЭЕШ-2021"-ийн хоёр дахь
өдрийн шалгалтаар Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний 2-р
сургуулийн нэг ангийн дөрвөн сурагч Нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтад анхны
оноогоороо 100 хувийн гүйцэтгэлтэй шалгагдсан байна. Тодруулбал 211300659 бүртгэлийн дугаартай Сүхбаатар сумын ЕБ-ын 2-р
сургуулийн 12б ангийн сурагч Ч.Дөлгөөн, 211300784 бүртгэлийн дугаартай
Сүхбаатар сумын ЕБ-ын 2-р сургуулийн 12б ангийн сурагч А.Халиун, 211300774
бүртгэлийн дугаартай Сүхбаатар сумын ЕБ-ын 2-р сургуулийн 12б ангийн сурагч
Т.Сарнай, 211301039 бүртгэлийн дугаартай Мандал сумын ЕБ-ын 3-р сургуулийн 12б
ангийн сурагч Б.Арвинболор, 211300447 бүртгэлийн дугаартай аймгийн Лаборатори
4-р сургуулийн 12б ангийн сурагч Б.Аминаа нар
100 хувь шалгуулжээ. Мөн гурван сурагч анхны оноогоороо 99
хувийн гүйцэтгэлтэй
шалгагджээ.