Эко шинэ ногоог нийслэлийн Тэнгис кино театрын талбайд борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-21 20:29:25

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Химийн хорт бодисгүй, баталгаажсан, генийн ямарч өөрчлөлтгүй, органик ногоо, зөгийн балыг Сэлэнгийн ногоочид худалдаалж байна.

Сэлэнгэ нутгийн үржил шимт, цэвэр эко хөрсөнд тарьж ургуулсан төрөл бүрийн амтат хүнсний ногоог Улаанбаатар хотын Тэнгис кино театрын талбайд худалдаалж байна. Сэлэнгэ аймгийн 11 сумын органик үйлдвэрлэл эрхлэгч 400-гаад ногоочид энд нийслэлчүүддээ өөрсдийн гараар тарьж ургуулсан, хөдөлмөрийн амт шингэсэн ногоогоороо үйлчилж байгаа юм. Нийслэлчүүд дээрх ногоочдоос 21 төрлийн органик ногоо, зөгийн бал, хоол амтлагчийг худалдан авч, шинэ ногооны амт шимтээр дархлаагаа дэмжиж болох нь ээ.

相关新闻