Зургаан суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-20 18:13:44

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн зургаан суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо. 

Тус аймгийн Ханбогд, Баян-Овоо, Хүрмэн, Ханхонгор, Сэврэй, Цогтцэций сумдад малын мялзан өвчин илэрсэн тул ийн хариу арга хэмжээ авчээ. Хил залгаа аймгуудад малын гоц халдварт шүлхий, мялзан өвчин дэгдэж байгаа тул малчдад сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн О.Энхдэлгэр "Манай аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт бог малын мялзан өвчний онош батлагдаад байна. Иймээс зургаан суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо. Малчид отор нүүдлийг зохион байгуулахдаа хаагуур явсан тухай мэдээллийг бүрдүүлж явах шаардлагатай байгаа. Мөн өвчний голомт бүртгэгдсэн газраас дур мэдэн нүүдлээ үргэлжлүүлэхгүй, үүсэх эрсдлийг тооцоолох хэрэгтэй байна" гэлээ. 

相关新闻