Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 1746 хүүхэд элсэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-20 16:21:13

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хэмжээнд энэ хичээлийн жил нэгдүгээр ангид нийт 1746 хүүхэд элсэх албан ёсны тоог аймгийн БСУГ-аас гаргажээ.

Зургаан настнуудын хичээлийн бүртгэлийг цахимаар хийх бөгөөд бүртгүүлэх боломжгүй тохиолдолд сургуулийн элсэлтийн комисст хандаж бүртгүүлж болох аж.

Бүртгэл энэ оны наймдугаар сарын 16-наас 25-ны хооронд явагдах бөгөөд 25-наас 30-ний хооронд бүртгэсэн хүүхдүүдийг ангиудад хуваарилах юм.

相关新闻