Гренландын мөсөн голд бороо оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-08-20 16:33:00

НЬЮ-ЙОРК. /CNN/. Гренландын мөсөн бүрхүүлийн хамгийн өндөр хэсэгт 1950 оноос хойш явуулж буй ажиглалтын түүхэнд анх удаа цас биш бороо орлоо гэж АНУ -ын Цас, мөс судлалын үндэсний мэдээллийн төв мэдээлжээ.


“Наймдугаар сарын 14-нд Гренландын мөсөн бүрхүүлийн хамгийн өндөр цэг дээр хэдэн цагийн турш бороо орсон бөгөөд агаарын температур есөн цаг орчим 0 градусаас дээш байв. Үүнээс өмнө далайн түвшнээс дээш 3 216 м өндөрт байрладаг газарзүйн энэхүү байршилд бороо орсон тухай мэдээ огт ирж байгаагүй" гэж Америкийн төвийн мэдэгдэлд дурдсан байна. Урьд нь тэгээс дээш температур энд сүүлийн 10 жилийн хугацаанд ердөө хоёр удаа бүртгэгдэж байжээ.


Ер бусын энэ үзэгдэл нь өндөр ба нам даралтын бүс харилцан үйлчлэлд орох явцад үүссэн дулаан агаарын урсгал арлын өмнөд хэсгээс ирснээс үүдэлтэй гэж дээрх төвийн мэргэжилтнүүд тайлбарлажээ. 


Наймдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд бороо орж, мөсөн голын гадаргуу хайлсан боловч наймдугаар сарын 16 гэхэд “хайлсан талбай хэвийн байдалдаа эргэн орсон байна”. Эдгээр гурван өдрийн турш арлын өмнөд болон баруун хэсэгт бороо орж, тэгээс дээш температур ажиглагджээ. 

相关新闻