Аймгийн Боловсролын газрын даргаар Б.Алтангэрэлийг томилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. 2021-2022 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзалт хийлээ.
Өчигдөр зохион байгуулсан тус уулзалтын үeэр сургалтын үйл ажиллагааны бэлтгэл
ажил, зарим анхаарах
асуудлын талаар албаныхан мэдээлэл
хийж, тодорхой үүрэг
чиглэл өгсөн байна.
Мөн энэ
үеэр Ховд аймгийн
Боловсролын газрын даргаар Б.Алтангэрэлийг томилсоныг танилцуулж, ажлын амжилт
хүслээ.
Б.Алтангэрэл нь Ховд их
сургуульд 30 орчим жил ажилласан. Үүнээс 10 гаруй жилд нь тус сургуулийн
Математикийн тэнхимийн эрхлэгчээр, Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.
Тэрбээр хэлэхдээ,
"Боловсролын салбарт ажилласан туршлага, олон жилийн судалгаа шинжилгээний
ажлын үр дүнг үнэлж тус ажилд хариуцлага үүрүүлэн томилсон” гэж хүлээн авч байгаа. Монгол Улсын
Засгийн газар, салбарын яамнаас дэвшүүлж буй бодлого шийдвэрийг орон нутагт
хэрэгжүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа, чанар, багш,
сурагчдын хөгжилд ахиц өөрчлөлт гаргахын төлөө ажиллана гэв.
Өмнө нь тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан
М.Пүрэвхүүг ЗДТГ-ын
дэргэдэх
хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хэлтсийн даргаар шилжүүлэн томилсон байна.
Монгол Улсын Засгийн
газрын 168 дугаар тогтоолоор Боловсрол,
соёл урлагийн газрын бүтцийг өөрчилсөний дагуу Соёл урлагийн
хэлтэс нь 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Соёр урлагийн газар болон үйл ажиллагаа явуулна гэж
Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.