Дэлхийн шилдгээр шалгарсан малчин айлын гэрэл зураг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн иргэн, БНМАУ-ын
Аварга малчин Шайханы Баймуратын гэр бүлийн зураг дэлхийн шилдэг зургаар шалгарч байжээ.
Тодруулж хэлбэл,
1989 онд сэтгүүлч О.Гомбожав Хотон нуурын эрэгт зусаж байсан тухайн малчин
айлаар зочилж гэрэл зургийг нь авсан аж.
Улмаар 1993 онд ЮНЕСКО-гоос
дэлхийн гэр бүлийн жилийг тохиолдуулан зарласан Олон Улсын гэрэл зургийн
уралдаанд илгээжээ. Уралдаанд "Казах гэр бүл" /The family/ нэрээр оролцсон тус
зураг нь тэргүүн дэд шагнал, алтан медаль хүртжээ. Мөн Япон, Франц, АНУ, Англи
зэрэг олон орны сонин, сэтгүүлүүдэд хэвлэгдэн олон сая хүний хүртээлболсон
байна.
Энэхүү зургийг
О.Гомжожав гуай 1999 оны 8 дугаар сард жаазанд хийж Улсын харцага О.Бахытаар
дамжуулан Ш.Баймурат гуайд илгээжээ. Одоо Өлгий суманд аймгийн ИТХ-ын төлөөлөгч
асан Ш.Бекболатын гэрт хадгалагдаж байна.