Дэлгэрхангай ууланд тохижилтын ажил хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь амгийн БОАЖГ-аас улсын тусгай хамгаалалттай "Дэлгэрхангай уул"-ыг хамгаалж, 12 ширхэг хилийн багана босгон, мэдээллийн
самбар байрлуулж, ариун цэврийн байр, орох, гарах хаалга хийж
тохижууллаа.
Дэлгэрхангай уул бол Дундговь аймгин есөн гайхамшгийн нэг. Далайн түвшнээс дээш 1920 метр өндөрт
өргөгдсөн сүрлэг, сайхан хайрхан юм.
Энэ
хайрхан төв Халхын есөн их хан уулын гол дунд оршдог, эртний төрийн тахилгатай
уул ажээ.
Эрт цагт
Дэлгэрхангай уул “Инэл хан” нэртэй байсан гэх бөгөөд энэ нь “энгүй их, маш их,
их юмны таг” гэсэн утгатай гэдэг.
Энэ хайрханы яг
орой дээр байх хэвлий маягийн том талбайг “Алтан тэвш” гэдэг. Монгол Улсын
түүхэн их хүмүүн Гэрсэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онохуй Үйзэн ноёны
хүү Автай сайн хаан гэгч Далай ламаас “Очирбат түшээт хан” цол хүртэхдээ өөрийн
хошууны гол сүлдэт тахилга бүхий уул Инэл ханд “уулсын хаан” буюу Дэлгэрхаан
(төвөдөөр Даржаалба) цол зарлигаар олгуулж, түүнээс хойш төрийн их тахилгатай
болгон Дэлгэрхангай хэмээн нэрлэх болсон гэх түүх бий.
Дэлгэрхангай
уулыг 2011 онд улсын тусгай хамгаалалтад байгалийн нөөц газрын ангиллаар авсан
бөгөөд жил бүр энэ уулыг өргөн дэлгэр тахидаг юм.
