Монголын түүхийн хичээлээр ЭЕШ эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 10.00 цагт Монголын түүхээр орон даяар эхэллээ.
Өнөөдрийн эхний шалгалт Монголын түүх юм. Мөн 14.00 цагаас англи хэлний шалгалт авна. ЭЕШ өгөхөөр нийт 40 420 шалгуулагч бүртгүүлсэн. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 34 811 сурагч төгсөж байгаагаас 31 782 нь ЭЕШ-д орохоор бүртгүүлжээ. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч ЭЕШ-д хамрагдах хүсэлт гаргасан байна. Бүртгүүлсэн сурагчдын 44 хувь нь эрэгтэй, 56 хувь нь эмэгтэй.
ЭЕШ-д орох сурагчдын насны хувьд;
- 15-16 настай 27 шалгуулагч
- 17 настай 1675 шалгуулагч
- 18 настай 25082 шалгуулагч
- 19 настай 13636 шалгуулагч байгаа бөгөөд хамгийн ахмад нь 58 настай иргэн байна.
ЭЕШ өгөх шалгуулагчид шалгалтын өдрүүдэд шалгалтын бичиг баримт /иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх/-аа үзүүлэн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой.
ЭЕШ нь их, дээд сургуульд элсэх эрхийн
төлөөх, жилдээ ганц удаа зохион байгуулагддаг шалгалт тул шалгуулагч бүхэн
хариуцлагатай хандахыг зөвлөж, Боловсролын үнэлгээний төвөөс дараах санамжийг
гаргажээ.
Тухайлбал,
- Бичиг баримтаа бүрэн эсэхийг шалгах хэрэгтэй. Бүх бичиг
баримтаа нэвт харагддаг тунгалаг хавтсанд хийвэл амар байдаг. Шалгалтын үед
гээх тохиолдол гардаг тул хянамгай байх хэрэгтэй.
- Автозамын түгжрэлийг тооцоолон гэрээсээ эрт гарч, суудлын
хуваарьт заагдсан шалгалтын байранд, товлосон цагт очоорой.
- Шалгалтад очихдоо халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахина.
- Амны хаалтаа зөв зүүж, бээлий өмсөх, гараа ариутгах, хүн
хоорондын зай барих ёстой.
- Шалгалтад ашиглах харандаа баллуур, үзүүрлэгчийг цаанаас нь
тараана. Мөн гар утас, ухаалаг цаг зэрэг эд зүйлсийг шалгалтын байранд
оруулахгүй тул гэртээ үлдээгээрэй.
- Хариултын хуудастай ажиллах заавартай сайтар танилцаад хянагч багшийн өгсөн заавал зөвлөмжийн дагуу ажиллана.
Элсэлтийн ерөнхий
шалгалтын хуваарь: