Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-08-18 16:22:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны 509.1 га газрыг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын зориулалтаар, 10 дугаар хорооны 2.01 га газрыг Иргэний ерөнхий газрын контор, аж ахуйн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авлаа.


Нисэх буудал, арилжааны нислэгийн үйл ажиллагаа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шилжсэн. Гэхдээ "Буянт-Ухаа"-г дамжин өнгөрөх нислэг, олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалтын нисэх, иргэний болон улсын агаарын хөлгөөр гүйцэтгэх онцгой, тусгай үүргийн нислэг, иргэний нисэхийн сургалт үйлдвэрлэл, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн зохион байгуулах зорилгоор ашиглах боломжтой. Мөн иргэний болон улсын агаарын хөлгийн онцгой байдал, гамшгаас хамгаалах, онцгой, тусгай үүргийн нислэг, энхийг сахиулах ажиллагааны нисэх онгоц хүлээн авах боломжтой хэвээр байна.    

相关新闻