Жишиг гудамж байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвийн багт “Жишиг
гудамж” байгуулахаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт
тусгагдаж, 200,0 сая төгрөг төсөвлөжээ.
Энэхүү ажлйн хүрээнд тус сумын наймдугаар байгийн 9 дэх
гудамжийг сонгон аймаг, сумын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт оршин
суугчидтай нь уулзалт хийжээ.
Жишиг гудамжны тохижилтын ажлын хүрээнд айл өрхүүдийн
хашааг засч, нэгэн жигд болгох, усан хангамж, явган болон хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд зориулсан зам, гэрэлтүүлэг хийх, хүүхдийн тоглоомын талбай байгуулах зэрэг
ажлуудыг хийж гүйцэтгэх ба уулзалтын үеэр иргэдтэй санал солилцсон байна.
Энэ үеэр оршин суугчдын зүгээс энэхүү ажлыг дэмжин
хамтран ажиллаж, санхүүгийн хувьд дэмжин, тодорхой хэмжээний хөрөнгө оруулна
гэдгээ мэдэгджээ.