Согтуугаар зөрчил үйлдсэн иргэдийн 8.6 хувь нь эмэгтэйчүүд аж
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ оны хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд 640 иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зөрчил үйлджээ.
Үүнээс согтууруулах ундаа
хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан 601 иргэн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх
оны мөн үетэй харьцуулахад 156 буюу 20.6 хувиар буурчээ. Харин тэдний 52 буюу
8.6 хувийг эмэгтэй хүн эзэлж байна.