Баян-Өлгий аймагт ирсэн дотоодын аялагчдын тоо 18 мянгыг давжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнгөрсөн долдугаар сарын 1-нээс энэ сарын 10-ны
өдрийг хүртэл Улаанбаатар хот болон бусад аймгуудаас 2946 тээврийн хэрэгслээр 18122
иргэн ирж амарсан байна.
Дээрх иргэдийн
ихэнх нь Алтай Таван богд болон Хотон, Хурган нуур, Бага Түргэний хүрхрээ,
Цамбагарав уул зэрэг газруудад очсон байна.
Иргэдийн энэхүү
хөдөлгөөн нь тус аймагт коронавирусний халдвар эрчимтэй тархахад нөлөөлсөн гэж
мэргэжлийн байгууллагууд нөлөөлж байна.
Ташрамд
сануулахад, Баян-Өлгий аймагт сүүлийн үед өдөрт дунджаар ковид-19 халдварын
200-300 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчилсөн хүмүүсийн тоо 4778-д хүрээд байгаа
юм.